СӨУЗ-ийн зорилго

 1. Сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн зорилго: 
- Сурагчдын өөрийн удирдлагыг хөгжүүлснээр ирээдүйн сайн иргэнийг төлөвшүүлэх, 
- Сургуулийн удирдлага, ажилтнууд, сурагчдын ойр дотно харилцаа холбоог бий болго, 
- Тухайн хичээлийн жилийн эерэг сайхан уур амьсгалыг бий болгоход түлхэц үзүүлэх, 
- Сургуулийн зорилго, зорилтын хүрээнд аливаа үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжин, хамтран ажиллах 
2. “Итгэл” сургуулийн СӨУЗ-ийн зорилт: 
- Сургуулийн үйл ажиллагаан дахь сурагчдын оролцоог идэвхжүүлэх, нийгмийн туст ажлыг санаачлан зохион байгуулах, ахмадыг хүндлэх, дүүмэдийг ачлах, сурлага хүмүүжлийн зөв хөгжлийг сурагчдад үлгэрлэн дагуулах 
3. СӨУЗ-ийн үндсэн дүрэм
1. Тухайн хичээлийн жилд зохион байгуулах ажлын чигт багтсан ажлуудыг сурагчдын оролцоотойгоор чанартай зохион байгуулах

2. Тухайн сурагч нэг бүрийн үүрэг хариуцлагыг ухамсарлуулах, сурагчийн дүрмийн биелэлтэд хяналт тавин мөрдүүлэх

3. 9-12 анги бүрээс хамт олны санал асуулгаар анги хамт олноо төлөөлөн удирдан чиглүүлэх, зохион байгуулах авьяастай, сурлагын дүн 80 хувиас дээш 2 сурагчийг СӨУЗ-ийн гишүүнээр сонгоно

4.Жилийн төлөвлөгөө гарган сургуулийн захирлаар батлуулна.

5.Зохион байгуулах ажлын удирдамжийг зөвлөх багштай зөвлөлдөн гүйцэтгэж, үйл ажиллагаа зохион байгуулагдахаас 3 долоо хоногийн өмнө сургалтын алба, захирлаар батлуулах

6. СӨУЗ-ийн ажил сургуулийн хичээл сургалтын ажилд саадгүй, сурагчдын нийтийн хүсэл сонирхолд нийцсэн, ач холбогдолтой, сурагчдаас ямар нэгэн мөнгө татсан хэлбэрээр зохион байгуулахгүй байх

7.” Итгэл” сургуулийн СӨУЗ нь гишүүнчлэлийн ямар нэгэн татварыг авахгүй болно


Сурагчдад хэвшүүлэх зүйлЭцэг эх, багш нарын зөвлөлийн журамСурагчдын дүрэмСӨУЗ-ийн зорилго
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 13
Өнөөдөр зочилсон 3033
Энэ 7 хоногт 232
Энэ сард 795
Нийт зочилсон 99368

 Утас

Гар утас : 70166926
Email : narantsetseg14@yahoo.com

 Хаяг

БЗД-ийн 13-р хороо "Эм Ай Ю" дээд сургуулийн хашаанд
Итгэл бүрэн дунд сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC