Багшийн уншиж судлах хуулийн жагсаалтууд

2013 оны А/309 тоот сайдын тушаал

Журам, загвар шинэчлэн батлах тухай Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Бага, дунд боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь: 1.“Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын болон боловсролын чанарын үнэлгээний журам”-ыг нэгдүгээр, “Суралцагчийг дүгнэх дүнгийн хуудсын загвар”-ыг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. 2.“Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын болон боловсролын чанарын үнэлгээний журам”-ыг 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуульд дагаж мөрдсүгэй. 3.Хавсралт ёсоор баталсан журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг арга зүйн удирдлагаар хангахыг Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар /Б.Насанбаяр/, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Эрдэнэчимэг/, аймаг, нийслэлийн Боловсролын газарт тус тус даалгасугай. 4.Суралцагчийг дүгнэх “Дүнгийн хуудас”-аар ерөнхий боловсролын сургуулийг хангах ажлыг зохион байгуулахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Эрдэнэчимэг/-т даалгасугай. 5.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын “Журам, заавар, загвар батлах тухай” 2010 оны 361 дүгээр тушаaлын нэгдүгээр хавсралт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын “Анги дэвших болон төгсөх шалгалтын агуулга батлах тухай” 2010 оны 517 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2016.04.14 Дэлгэрэнгүй

Багшийн ажлын байрны тодорхойлолт

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ 2007.10.05 Дугаар 351 Улаанбаатар хот Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн "Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам батлах тухай" 307/91/237 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ: 1. Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг нэгдүгээр, захирлын ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг хоёрдугаар, сургалтын менежерийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг гуравдугаар, хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг дөрөвдүгээр, эрхлэгчийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг тавдугаар, арга зүйчийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг зургаадугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. 2. Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтод нийцүүлэн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан баталж, тэднийг сонгон шалгару

2016.03.03 Дэлгэрэнгүй

Бага дунд боловсролын тухай хууль

БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь иргэнд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ 2 дугаар зүйл. Бага, дунд боловсролын зорилго 2.1.Бага, дунд боловсролын зорилго нь суралцагчид ерөнхий боловсрол эзэмшүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, хүмүүнлэг ёсонд суралцах, авьяас чадвараа хөгжүүлэх, амьдрал, хөдөлмөрт болон тасралтгүй сурал­цахад өөрийгөө бэлтгэхэд нь туслахад оршино. ХОЁРДУГААР БҮЛЭГ

2016.03.03 Дэлгэрэнгүй

Сургуулийн үлгэрчилсэн дүрэм

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1.Ерөнхий боловсролын сургууль (цаашид "Сургууль" гэх)-ийн үйл ажиллагааны үндсэн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх нийтлэг зарчим, бүрэн эрх, бусад байгууллага, иргэдтэй харилцах хэм хэмжээг тодорхойлж, сургуулийн үйл ажиллагааг зохицуулахад энэхүү дүрмийг баримтална.

2016.03.03 Дэлгэрэнгүй

Сайдын хамтарсан тушаал

Цэцэрлэг,ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох,багш зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам Нэг. Нийтлэг үндэслэл 1. Цэцэрлэгийн багш /Цаашид "сургууль, цэцэрлэгийн багш " гэх/-аар сургалт, хүмүүжлийн ажил гүйцэтгүүлэх, багш ба сургуулийн захирал, орлогч захирал, сургалтын менежер, хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан, далагын болон байрны багш, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, туслах багш /цаашид "зарим албан тушаалтан "гэх /-ийн цалин хөлсийг тооцож олгоход энэхүү журмыг баримтлана

2016.03.03 Дэлгэрэнгүй

Боловсролын тухай хууль

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь боловсролын үндсэн зарчим, тогтолцоо, агуулга, удирдлага, зохион байгуулалт, боловсролын харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж, иргэний сурч боловсрох эрхийг хангахтай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино.

2016.03.03 Дэлгэрэнгүй

Хөдөлмөрийн тухай хууль

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад оршино.

2016.03.03 Дэлгэрэнгүй
Багшийн уншиж судлах хуулийн жагсаалтуудБагшийн ёс зүйн дүрэм
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 9
Өнөөдөр зочилсон 3030
Энэ 7 хоногт 229
Энэ сард 792
Нийт зочилсон 99365

 Утас

Гар утас : 70166926
Email : narantsetseg14@yahoo.com

 Хаяг

БЗД-ийн 13-р хороо "Эм Ай Ю" дээд сургуулийн хашаанд
Итгэл бүрэн дунд сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC