Эцэг эх, багш нарын зөвлөлийн журам

Итгэл “СУРГУУЛИЙН ЭЦЭГ ЭХ, БАГШ НАРЫН

ЗӨВЛӨЛИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1   Эцэг эхчүүд, багш нарын зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) нь сурагчдын аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах, сургалт хүмүүжлийн ажлыг дэмжиж ажиллах эцэг эхийн төлөөл юм.

1.2    Зөвлөлд сургуулийн бүх бүлэг/9-12дугаар анги/-ийн эцэг эхчүүд хамаарах ба зөвлөлийн хуралд саналаа илэрхийлэх, зөвлөлөөс зохион байгуулж буй ажилд оролцох эрх, үүрэгтэй. Сургуулийн бүлэг тус бүрийн эцэг эхийн зөвлөлөөс 1 гишүүнийг төлөөлөл болгож эцэг эхийг зөвлөлийн тэргүүлэгчээр сонгоно.

1.3         Нийт бүлгүүдийн эцэг эхийн зөвлөлийн дээд байгууллага нь эцэг эхийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурал байх ба нийт тэргүүлэгчээс бүрдэнэ.

1.4         Зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар зөвлөлийн даргыг сонгоно.

1.5         Зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралд сургуулийн сурган хүмүүжүүлэгч багш нараас төлөөлөл болгон оролцуулна.

1.6   Зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралдааны талаар тэмдэглэл хөтөлнө. Тэмдэглэлд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, тэмдэглэл хөтөлсөн хүн гарын үсэг зурна. 

1.7  Гишүүдийн гуравны хоёроос доошгүй ирцтэй үед зөвлөлийн хурлыг хүчин төгөлдөрт тооцож, асуудлыг олонхын саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд зөвлөлийн даргын саналаар шийдвэрлэнэ.    

1.8      Зөвлөлийн тэргүүлэгчдийн хурал нь явуулах үйл ажиллагаагаа 1 жилээр бодож ерөнхий график гарган, хийж гүйцэтгэх ажлаа улирлаар төлөвлөнө.  

1.9   Зөвлөлийн тэргүүлэгчдийн хурал нь ____жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулна.

Хоёр. Чиг үүрэг:

2.1         Сургуулийн сургалтын болон сургалтаас гадуурх үйл ажиллагаанд хамтран ажиллах,

2.2         Сургуулийн хөгжлийн бодлого, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд саналаа өгөх,

2.3         Сургалтын чанар, хүүхэд төлөвшүүлэх, хамгаалах, хөгжүүлэх ажлын үр дүн, түвшинг сайжруулах талаар сургуулийн удирдалагад санал тавих.

Гурав. Хамтын ажиллагаа

3.2       Сурагчдын нийгэмших үйл ажиллагаанд идэвхитэй оролцож лекц тавих, хүмүүжлийн арга хэмжээг зохион байгуулах, (тухайн сард нэг анги даан үйл ажиллагааг явуулах)

3.4   Эрүүл зөв хооллолтыг дэмжиж ажиллах,

3.7  Амьдрах ухааны сургалт болон танхимаас гадуурх аливаа ажилд оролцож туслах,

3.8         Эцэг эхэд сурган хүмүүжүүлэх арга ухааны талаар зөвлөгөө өгөх, сэтгэл зүйчидтэй хамтран ажиллах ажлыг зохион байгуулах,

3.10      Анги хамт олноороо хичээлийн дараа хэн нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэхгүй, гадуур бөөнөөрөө явахгүй байхыг сурагчдад сануулах,

3.11    Эцэг эхийн зөвшөөрөлгүй бусдын хүүхдийг сургуулиас гадагш авч явахгүй байхыг нийт эцэг эхчүүдэд анхааруулах,

3.12   Сургуулийн орчинд багш болон ажилчидтай хүндэтгэлтэй харьцаж, тэдний хөдөлмөрийг хүндэтгэхийг, сурагчдад ойлгуулах,         

3.15        Сургуулийн вэб сайтад эцэг эхийн зөвлөлөөс явуулж буй үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг байрлуулах,

3.16       Зөвлөлөөс явуулж буй үйл ажиллагааг сургуулийн сурагчдад мэдээллийн самбар, цахим шуудан, нээлттэй өдөрлөгүүд, сурган хүмүүжүүлэх сургалт болон багш нараар нь дамжуулж хүргэнэ.

Дөрөв. Үйл ажиллагааны зарчим:

4.1   Зөвлөлийн тэргүүлэгчид нь сургуулийн удирдах зөвлөл, менежментийн багийн удирдлаган дор үйл ажиллагаагаа явуулна.

4.2     Сургуулийн бүлэг тус бүрийн эцэг эхийн зөвлөлөөс гарсан санал, шийдвэрүүдийг нэгтгэж уг асуудлыг сургуулийн удирдлагад танилцуулж шийдвэрлүүлнэ.

4.3              Зөвлөлийн тэргүүлэгчид нь сургуулийн жилийн ажлын төлөвлөгөөтэй ажлаа уялдуулан зохион байгуулна.

Тав. Бүтэц бүрэлдэхүүн

Эцэг эхийн зөвлөлийн тэргүүлэгчид:


"Итгэл" бүрэн дунд сургуулийн эцэг эхийн зөвлөлийн дарга тэргүүлэгчдийн судалгаа
2015-2016 оны хичээлийн жил
д/д Анги Сурагчийн нэр Эцэг эхийн нэр Ажлын хаяг Тайлбар
1 12а Хонгорзул Ш.Нарангаравуу /ээж/ БЗД ЗДТГ Нийгмийн хөгжлийн хэлтэст мэргэжилтэн ЭЭЗөвлөлийн дарга
2 Амаржаргал Цэрэннадмид 16-р хороолол өрхийн эмнэлгийн дарга гишүүн
3 11б Гантулга Туул 52-р цэцэрлэгт эмч гишүүн
4 11а Б.Номуун Ээж Бурмаа хувиараа Үсчин гишүүн
5 10а Үүрцайх Бурмаа ШУТИС-д багш гишүүн
6 12а Номин-Эрдэнэ Г.Даваасүрэн /ээж/ БЗД 44-р сургууль гишүүн
СУРГУУЛИЙН ЗАХИРГАА




Эцэг эх асран хамгаалагчийн эрх үүрэг

  • Эцэг эх асран хамгаалагч дараах эрх үүрэгтэй
  • Боловсролын сургалтын байгууллага,багшийн үйл ажиллагаатай холбогдсон санал хүсэлт гаргах.
  • Хүүхдийнхээ мэдлэг чадвар,авьяас,бие,бие сэтгэцийн талаар сургууль,багшаас гаргасан тодорхойлолттой танилцах.
  • Хүүхдийн авьяас чадварыг дэмжин хөгжүүлэх,боловсрол эзэмшихэд нь шаардагдах нөхцлийг бүрдүүлэх ,багштай хамтран ажиллах ,мэргэжлээ сонгоход нь хүүхэддээ туслах .
  • Сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан сургууль,багшаас тавьсан шаардлагыг биелүүлэх.
  • Хүүхдийг гэр бүлийн орчинд сургах арга барил эзэмших.
lamisil cream singapore lamisil cream reviews lamisil cream for ringworm
Сурагчдад хэвшүүлэх зүйлЭцэг эх, багш нарын зөвлөлийн журамСурагчдын дүрэмСӨУЗ-ийн зорилго
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 12
Өнөөдөр зочилсон 3032
Энэ 7 хоногт 231
Энэ сард 794
Нийт зочилсон 99367

 Утас

Гар утас : 70166926
Email : narantsetseg14@yahoo.com

 Хаяг

БЗД-ийн 13-р хороо "Эм Ай Ю" дээд сургуулийн хашаанд
Итгэл бүрэн дунд сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC