Зарлал

Орой ажлаасаа тарж ирээд хүүхдийнхээ гэрийн даалгаварыг хийлгэнэ гэдэг цаг,зав муутай эцэг,эхчүүдэд бас нэгэн том ажил байдаг. Гэтэл заримдаа гэрийн даалгаврыг нь  зааж өгч чадахгүй, өөрөө ч ойлгохгүй уураа барах тохиолдол ч цөөнгүй байдаг. Үүнээс болж хүүхдүүдэд  хичээлийн хоцрогдол үүсэх, улмаар сурлага нь муудах  шалтгаан болдог. Ялангуяа, улсын шалгалт өгдөг 5-9 дүгээр ангийнханы гэрийн даалгаврыг тогтмол хийлгэх, хамгийн гол нь хичээл тус бүрийг хүүхдүүд маш сайн ойлгож, хичээлийн хоцрогдлоо цаг тухайд нь арилгаж байх нь чухал. Тиймээс цаг, зав муутай эцэг, эхчүүдийн ажлыг хөнгөлөх, улсын шалгалт өгөхөөр багшийнхаа цаг, завыг харж, нэмэлт давтлага авах, гэрийн багш авах зэргээр  санаа зовинон суугаа 5-9 дүгээр ангийнханд зориулан “Эм Ай Ю” Дээд сургуулийн лицей “Итгэл” бүрэн дунд сургуулийн хамт олон  Англи хэл, математикийн хичээлээр үнэ төлбөргүй  сургалт зохион байгуулах гэж байна. 

   Ажил мэргэжилдээ гаршсан, дадлага туршлага сайтай, заах аргазүй ур чадвар сайтай англи, монгол багш нар хичээлийг заана. Англи хэлний цагууд түүний хэрэглээ, өргөн хэрэглэгддэг болон онцлог дүрмүүдийг заахаас гадна сайн ойлгохгүй  байгаа зүйл дээр нь тулж ажиллана. Сургалт, 5-дугаар сарын 7, 8, 14, 15, 21, 22-ны өдөр, Бямба, Ням гаригт хичээллэнэ. Хичээл тус бүр 9:00-12:00 цагийн хооронд хичээллэнэ.  Дэлгэрэнгүй мэдээллийг 88048550, 99878092 дугаарын утсаар асуугаарай.

 Утас

Гар утас : 70166926
Email : narantsetseg14@yahoo.com

 Хаяг

БЗД-ийн 13-р хороо "Эм Ай Ю" дээд сургуулийн хашаанд
Итгэл бүрэн дунд сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC