Захирлын мэндчилгээ

Сайн байцгаана уу?

Манай Вэб хуудсанд зочилж байгаа та бүхэнд “Эм Ай Ю” Дээд сургуулийн лицей “Итгэл” бүрэн дунд сургуулийн хамт олны өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэе. “Итгэл” бүрэн дунд сургууль нь 2014 оноос эхлэн  9-12-р ангидаа элсэлт авч сургалтын  үйл ажиллагаагаа явуулж байна. Сургууль нь 320 хүүхдийн хүчин чадалтай. Анги дүүргэлт 20-25. Дэлхийн хөгжлийн чиг хандлагаас хоцролгүй цаг үетэйгээ хөл нийлүүлж улс орноо хөгжүүлэх гол хүч, Монгол улсын ирээдүй, шинэ үеийн Монгол иргэнийг бий болгож, төлөвшүүлэх, сургалтыг чанаржуулах, багшийг хөгжүүлэх, сургуулийн нийгэм цаг үеийн шаардлага эрэлт хэрэгцээнд нийцэхүйц сургууль болгох зорилго дэвшүүлж ажиллаж байна. 

Манай сургуулийг дэмжин тусалдаг болон хамтран ажилладаг бүх хүмүүст хамт олныхоо өмнөөс чин сэтгэлээсээ талархал илэрхийлэхийн ялдамд бид таны хүсэж буй мэдээлэл, судалгаа шинжилгээний болон сургалтын үйл ажиллагаагаар дамжуулан хамтран ажиллахыг хүсэж байгаагаа илэрхийлье.

 

Сургуулийн танилцуулга

Хаяг: Тус “Итгэл” бүрэн дунд сургууль нь БЗД-ийн 13-р хороо, Жуковын гудамж, Офицеруудын ордны чанх урд “Эм Ай Ю” Дээд сургуулийн дэргэд байрладаг.

Мэйл хаяг: suvdaa1221@miu.edu.mn

Холбоо барих утас: 70166926, 99878092

Утас: (976)-11-459-590 (2082)

2014-2015 оны хичээлийн жилд шинээр нээгдэж,  2016-2017 оны хичээлийн жилээс  6-12-р ангидаа элсэлт авч сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт багш нарын 90% нь мэргэжлийн зэрэгтэй. Стандартын хичээлээс гадна дизаин, төгөлдөр хуурын дугуйлан,  Солонгос хэлний дугуйлан хичээллэдэг. 

Эрхэм зорилго:

 Боловсролын бүх түвшинд өрсөлдөх чадвартай, өндөр мэдлэг боловсролтой шилдэг иргэнийг бэлтгэн гаргана. 

Давуу тал

•              Өөрийн хичээлийн байртай

•              Гүнзгийрүүлсэн хөтөлбөрөөр Математик, Солонгос хэл, Англи хэлийг эзэмших

•              Англи хэл, Солонгос хэлийг Америк болон Солонгос багш заах

•              Цахим мэдээллийг өөрийн сүлжээгээр, онлайн хуудас ашиглах

•              Сургалтын тохилог орчинтой 

•              Мэргэжлийн чадварлаг сайн багш нартай

•              Тохилог цайны газар, кофе шоптой

•              Сурагч, багш солилцоо Солонгосын сургуулиудтай хамтарч хийгдэнэ

•              Гадаадын тэргүүний дээд боловсролын байгууллагатай тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах

•              Солонгосын их дээд сургуулиудад хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцах

•              Төгсөгчид “Эм Ай Ю” дээд сургуульд хөнгөлөлттэй суралцах

Захирлын мэндчилгээҮүсгэн байгуулагчийн танилцуулга
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 13
Өнөөдөр зочилсон 3065
Энэ 7 хоногт 264
Энэ сард 827
Нийт зочилсон 99400

 Утас

Гар утас : 70166926
Email : narantsetseg14@yahoo.com

 Хаяг

БЗД-ийн 13-р хороо "Эм Ай Ю" дээд сургуулийн хашаанд
Итгэл бүрэн дунд сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC