Сурагчдын дүрэм

Итгэл ” сургуулийн сурагчдын дүрэм

“Итгэл” сургуулийн сурагч бүр шинжлэх ухааны өргөн мэдлэг, өндөр боловсролтой, гоо зүй ёс суртахууны өндөр соёлтой, бүтээлчээр хөдөлмөрлөж амьдрах, өөрийгөө насан туршдаа хөгжүүлэх арга ухааны дадлагатай Дэлхийн Монгол Иргэн болохын төлөө хичээнгүйлэн суралцана.

“Итгэл ” сургуулийн сурагч нь сургуулийн дотоод журмыг хичээнгүйлэн дагаж, хүндэтгэлтэй хандан, биелүүлэх үүрэгтэй. Үүнд:

Нэг: Ерөнхий зүйл

  • Хариуцлагатай, найдвартай, дуулгавартай, шударга, хэзээд соёлч боловсон байх 
  • Хүний юмыг зөвшөөрөлгүй авахгүй байх 
  • Багш, ажилтан, эцэг эх, сурагчид,зочидтой хүндэтгэлтэй харьцан мэндэлдэг байх 
  • Анги танхим, коридорт гүйхгүй, алхаж явах 
  • Хүний биед санаатай буруу үйлдлээр хүрэхгүй байх, бусдын нэр хүндэд халдахгүй байх 
  • Сургуулийн эд хогшилд ариг гамтай хандах 
  • Төлбөртэй сургалтын гэрээг цаг тухайд нь биелүүлэх 
  • Хичээл сургалтын цагаар сургуулийн орчноос гадагш зөвшөөрөлгүй гарахгүй байх

Хоёр:   Цаг ашиглалт

  • Хичээл таслахгүй байх
  • Хичээлээс хоцрохгүй байх /Хичээл эхлэхээс 10 минутын өмнө ирэх/
  • Завсарлагааны хөдөлгөөнт дасгалыг зохих ёсоор нь ач холбогдолтойгоор хийх
  • Сургуулиас зохион байгуулж буй ажилд  идэвхтэй хоцрохгүй оролцох
  • Өглөө бүр 07-55д Төрийн дуулал  баруун гараа зүрхэн тушаа барин хүндэтгэлтэйгээр дуулах

Гурав: Дүрэмт хувцас, хувийн соёл

  • Сургуулийн баталсан дүрэмт хувцас болон биеийн тамирын хувцсыг өмсөнө.
  • Ангид хүнсний зүйл, ундаа бохь хэрэглэхгүй байх
  • Сурагч үсээ элдэв өнгөөр будахгүй, гаж засалтыг хийлгэхгүй байх. Хөвгүүд үсээ богино цэвэр байлгана.
  • Таблетыг сургалтын зориулалтаар ашиглах ба сургалтын цагаар гар утас хэрэглэхгүй байх

Дөрөв: Хичээл сургалт

  • Танхимын сургалтад хамрагдаж буйгаа ухамсарлан анги хамт олон, багш, тухайн мэргэжлийн хичээлийн онцлогийг хүндэтгэн хичээлийн бэлтгэлийг хангах
  • Гэрийн даалгаврыг тогтмол хийж мэдэхгүй чадахгүй зүйлээ тухай бүрт мэргэжлийн багшаасаа асуун судалж хоцрогдолгүй сурах
  • Бие даан хөдөлмөрлөх, хариуцлагатай байх, тогтмол үйл ажиллагаатай байх, сурах үйлийг чанаржуулахад анхааран  өөрийн мэдлэг боловсролоо ахиулах, өмнөө тавьсан зорилго чиглэлтэйгээр суралцахаа ухамсарлах
  • Сар бүрийн сурлагын амжилтын үнэлгээтэйгээ танилцан дүгнэлт хийн эцэг эхэд танилцуулж байх

 

Тав:Locker-ийн хэрэглээ

  • Эмх цэгцтэй, хаягтай байх
  • Эвдрэлгүй ариг гамтай хэрэглэх

Зургаа: Хичээлээс чөлөө хүсэх тухай

  • Хичээлийн цагаар гарч биеэ засах шаардлагатай бол тухайн хичээл орж буй багшаас зөвшөөрөл авч гарах
  • Сурагчид хувийн шалтгаанаар хичээлээс чөлөө хүсэхдээ Нийгмийн ажилтнаас чөлөөний хуудас авч анги удирдсан багш болон жижүүр багшид мэдээлэх
  • Хичээлийн хоцрогдлыг бие даан нөхнө.
  • Өвчтэй тохиолдолд эмчийн актыг үндэслэн бүртгэнэ.

Дээрх сурагчийн дүрмийг сурагч бүр даган биелүүлэх үүрэгтэйн сацуу зөрчсөн тохиолдолд дараах арга хэмжээг авна.

1.     Хичээлийн 5 хоног ангийн идэвхтэй жижүүр хийнэ. Үүнд: Сургууль, ангиа цэвэрлэх, завсарлагааны цагийн хөдөлгөөнт дасгалыг удирдан хийлгэх, хэрхэн жижүүрлэснээ АУБ-д тайлагнана.Мөн сануулах хуудасшар улаан хуудсыг олгоно.

2.    Сурагч хүнд баймгүй хэрэг зөрчил гаргасан тохиолдол /хулгай хийх, хүн санаатайгаар хүндээр гэмтээх, бага ангийн сурагчдын эд зүйлс булаах, дээрэлхэх, сурагчийн дүрмийг удаа дараа зөрчсөн/ -д багш нарын зөвлөлийн хурлаар Энэхүү арга хэмжээг 3 удаа авсан тохиолдолд сургуулиас чөлөөлнө


 

 

 

“Итгэл ” Сургуулийн Захиргаа

coupons for prescription drugs eblogin.com cialis manufacturer coupon 2016
renova open renovar passaporte
Сурагчдад хэвшүүлэх зүйлЭцэг эх, багш нарын зөвлөлийн журамСурагчдын дүрэмСӨУЗ-ийн зорилго
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 15
Өнөөдөр зочилсон 3064
Энэ 7 хоногт 263
Энэ сард 826
Нийт зочилсон 99399

 Утас

Гар утас : 70166926
Email : narantsetseg14@yahoo.com

 Хаяг

БЗД-ийн 13-р хороо "Эм Ай Ю" дээд сургуулийн хашаанд
Итгэл бүрэн дунд сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC