2013 оны А/309 тоот сайдын тушаал

images.png

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ

САЙДЫН ТУШААЛ

2013 оны 08 сарын 16 өдөр                                          Дугаар А/309                                           Улаанбаатар хот

Журам, загвар шинэчлэн батлах тухай

             Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Бага, дунд боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын болон боловсролын чанарын үнэлгээний журам”-ыг нэгдүгээр, “Суралцагчийг дүгнэх дүнгийн хуудсын загвар”-ыг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.“Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын болон боловсролын чанарын үнэлгээний журам”-ыг 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуульд дагаж мөрдсүгэй.

3.Хавсралт ёсоор баталсан журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг арга зүйн удирдлагаар хангахыг Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар /Б.Насанбаяр/, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Эрдэнэчимэг/, аймаг, нийслэлийн Боловсролын газарт тус тус даалгасугай.

4.Суралцагчийг дүгнэх “Дүнгийн хуудас”-аар ерөнхий боловсролын сургуулийг хангах ажлыг зохион байгуулахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Эрдэнэчимэг/-т даалгасугай.

5.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын “Журам, заавар, загвар батлах тухай” 2010 оны 361 дүгээр тушаaлын нэгдүгээр хавсралт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын “Анги дэвших болон төгсөх шалгалтын агуулга батлах тухай” 2010 оны 517 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

                                    САЙД                                        Л.ГАНТӨМӨР

/БСШУС-ын 2015.01.28-ны өдрийн А/25-р өөрчлөлт орсон/

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 сарын 16 өдрийн А/309 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИЙН БОЛОН БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1. Бага, суурь, бүрэн дунд боловсрол олгох бүх хэв шинжийн ерөнхий боловсролын сургууль(цаашид “сургууль” гэх)-ийн суралцагчийн мэдлэг чадварын түвшин, түүний ахиц, амжилтыг үнэлж, дүгнэх болон боловсролын чанарыг үнэлэхэд энэхүү журмыг баримтална.

1.2. Үнэлгээний зорилго нь суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварынахиц, амжилтыгүнэлж, түүнд үндэслэн сургалтын чанарыг сайжруулахад оршино.

1.3. Суралцагчийг үнэлэх үнэлгээ нь боловсролын стандартыг дүгнэх, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, сургалтын орчин, багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалт, багшийн ажил сургуулийн үйл ажиллагааг үнэлж, сайжруулах, боловсролын үр ашгийг тооцох үндэслэл болно.

 

Хоёр. Үнэлгээний зарчим

 

2.1. Үнэлгээ нь шударга, бодитой байх

2.2. Үнэлгээ нь суралцагчийг дэмжих, урамшуулах, хөгжүүлэхэд чиглэсэн байх

2.3. Үнэлгээ нь нууцлалтай байх

2.4. Үнэлгээ нь сургуулийн захирал, сургалтын менежер, багш нарт сургалтын хөтөлбөрийн биелэлтийн талаар бодит мэдээлэл өгөхүйц байх

2.5. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг бодитойгоор илэрхийлдэг байх

 

Гурав. Үнэлгээний хэлбэр,зохион байгуулалт

 

3.1. Суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварын ахиц, амжилтыг  I-IIIангидүгэн үнэлгээгээр  үнэлнэ.

Эзэмшсэн мэдлэг, чадварын ахиц, амжилтын түвшин

Үгэн үнэлгээ

Дээд

Маш сайн

Дунджаас дээгүүр

Хангалттай

Дундаж

Сайжирч байгаа

Дунджаас доогуур

Анхаарах шаардлагатай

 

3.2. Суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварын ахиц, амжилтыг IV-V ангид гүйцэтгэлийн хувиар тооцож, үгэн үнэлгээгээр  үнэлнэ.Хувийг бүхэл оронгоор тооцно.

 

Гүйцэтгэлийн хувь

Үгэн үнэлгээ

85-100 хувь

Онц

70-84 хувь

Сайн

55-69 хувь

Хангалттай

40-54 хувь

Дунджаас доогуур

25-39 хувь

Дэмжлэг хэрэгтэй

0-25 хувь

Хангалтгүй/онцгой анхаарах/

 

3.3. Суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварын ахиц, амжилтыг VI-IX ангид гүйцэтгэлийн хувиар тооцож үсгэн үнэлгээгээр үнэлнэ.Хувийг бүхэл оронгоор тооцно.

 

Суралцагчийн мэдлэг, чадварын ахиц, амжилтын түвшин

Дүн

Үсгэн дүн

Хувь

Дээд

“A”

90-100 хувь

Дунджаас дээш

“B”

80-89 хувь

Дундаж

“C”

70-79 хувь

Дунджаас доош

“D”

60-69 хувь

Хангалтгүй

“F”

0-59 хувь

 

3.4.    Сургуулийн дотоод хэрэгцээнд зориулж 59 хувиас доош үнэлгээг дараах байдлаар  2 шатлалтай хэрэглэж болно.

 

40-59 хувь

Дэмжлэг хэрэгтэй

0-39 хувь

Онцгой анхаарах

 

3.5. Суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварын ахиц, амжилтыг X-XII ангид гүйцэтгэлийн хувиар тооцож үсгэн үнэлгээгээр үнэлнэ.

 

3.6. Суралцагчийн жилийн эцсийн дүнгX-XII ангид 0-4 оноонд шилжүүлж зуутын нарийвчлалаар тооцно. Эдгээр оноонуудын арифметик дунджаар голч дүнггаргана.

 

Суралцагчийн мэдлэг, чадварын ахиц, амжилтын түвшин

Дүн

Оноо

Үсгэн дүн

Хувь

Дээд

“A+”

97-100 хувь

4

“A”

93-96 хувь

3.67

“A-”

90-92 хувь

3.33

Дунджаас дээш

“B+”

87-89 хувь

3

“B”

83-86 хувь

2.67

“B-”

80-82 хувь

2.33

Дундаж

“C+”

77-79 хувь

2

“C”

73-76 хувь

1.67

“C-”

70-72 хувь

1.33

Дунджаас доош

“D+”

67-69 хувь

1

“D”

63-66 хувь

0.67

“D-”

60-62 хувь

0.33

Хангалтгүй

“F”

0-59 хувь

0

 

3.7.  Суралцагчийг улирал бүрээр үнэлж, “Дүнгийнхуудас”-т тэмдэглэнэ.

 

3.8. Суралцагчийн ахиц, амжилтын үнэлгээгдүнгийн хуудсаар эцэг эх, асран хамгаалагчидулирал бүрийн эцэст мэдээллийг хүргэнэ.

 

3.9. VI-XII ангийн суралцагчийг улирал тус бүрд үнэлнэ.

 

3.10. Улирлын үнэлгээг тооцохдоо ирцийг 10 хувь, явцыг 60 хувь, улирлын шалгалтын үнэлгээ 30 хүртэл хувь гэж тооцон, эдгээрийн нийлбэр дүнгээр гаргана.

3.11.Явцын үнэлгээ нь төсөлт ажил,  даалгавар, аман болон бичгийн шалгалт хэлбэртэй байж болно.

 

3.12.  Улирлын шалгалтын  үнэлгээний хэлбэрийг тухайн багш өөрөө сонгоно.

 

3.13. Улирал бүрийн дүнгийн арифметик дунджаар жилийн эцсийн дүнг тооцно.Жилийн эцсийн дүнг суралцагчийн хувийн хэрэгт бичиж тэмдэглэнэ.

 

3.14. Жилийн эцсийн үнэлгээгээр суралцагч нь хангалтгүй дүн үзүүлсэн тохиолдолд тухайн сургууль нэмэлт сургалт зохион байгуулж, дахин шалгалт авна.

 

Дөрөв. Боловсролын чанарын үнэлгээ, зохион байгуулалт

 

4.1. Бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшний төгсөх ангид дараах чиглэлээр авах улсын шалгалтыг сургууль зохион байгуулна. /БШУС-ын 2014-04-24-ны А/165-р өөрчлөн найруулсан, 2013-2014 онд бүрэн дунд боловсролын төгсөх ангид, 2014-2015 онд бага, бүрэн дунд боловсролын төгсөх ангид мөрдөнө/

 

Боловсролын түвшин

Анги

Шалгалтын тоо

Шалгалтын агуулга

Бага

V

3

  1. Монгол хэл
  2. Математик
  3. Байгаль шинжлэл

Суурь

IX

4

  1. Монгол хэл (нэгдмэл агуулга)
  2. Математик
  3. Байгалийн ухаан (нэгдмэл агуулга)
  4. Нийгмийн ухаан (нэгдмэл агуулга)

Бүрэн дунд

XII

4

  1. Монгол хэл, уран зохиол (нэгдмэл агуулга)
  2. Математик
  3. Сонгосон агуулга(байгалийн ухаан, нийгмийн ухаан)
  4. Гадаад хэл

 

4.2. Улсын шалгалтын даалгаврыг бага, дунд боловсролын стандартад үндэслэн боловсролын үнэлгээний байгууллага боловсруулж, шалгалтын товын хамт аймаг, нийслэлийн болловсролын газарт хүргүүлнэ. Боловсролын чанарыг тогтоох үндэсний судалгааг боловсролын үнэлгээний байгууллага түүврийн аргаар зохион байгуулна. /БШУС-ын 2014-04-24-ны А/165-р өөрчлөн найруулсан, 2013-2014 онд бүрэн дунд боловсролын төгсөх ангид, 2014-2015 онд бага, бүрэн дунд боловсролын төгсөх ангид мөрдөнө/

4.3.12 дугаар ангийн суралцагч бүрээс авах улсын шалгалтынүнэлгээгтухайнсуралцагчхүсвэлэлсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр тооцогдоно.

4.4.12 дугаар ангийн суралцагч бүрээс авах улсын шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулах бөгөөд хэрэв суралцагч хүсвэл 2 удаа өгч болно. /БСШУС-ын 2015.01.28-ны өдрийн А/25 тоот тушаалаар 4.3, 4.4 дэх заалтыг хүчингүй болгосон/

 

Тав. Бусад

 

5.1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь бага,  суурь,  бүрэн дунд боловсролын төгсөх ангийн үндэсний чанарын үнэлгээнд дүн шинжилгээ хийж, боловсролын чанарыг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

5.2. Аймаг, нийслэл, дүүргийн  боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүр суралцагчийн жилийн эцсийн үнэлгээнд дүн шинжилгээ хийж, боловсролын чанарыг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

5.3. Иргэн, хуулийн этгээд яамны зөвшөөрөлгүйгээр суралцагчийн мэдлэг, чадварыг үнэлэх хөндлөнгийн шалгалт авахыг хориглоно




 


 Утас

Гар утас : 70166926
Email : narantsetseg14@yahoo.com

 Хаяг

БЗД-ийн 13-р хороо "Эм Ай Ю" дээд сургуулийн хашаанд
Итгэл бүрэн дунд сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC